Асуулт хариулт

Асуулт: Домэйн нэр гэж юу вэ?

Хариулт:
Интернэтэд холбогдсон бүх компьютерүүд IP хэмээн нэрлэгдэх цорын ганц давтагдашгүй тоон хаягтай байдаг. Түүгээрээ дамжуулан интернэт ашиглах, вэб сайтаар зочилох боломжтой болдог. Иймээс интернэтэд байрласан вэб сайт бүр өөрийн гэсэн IP хаягтай:
98.137.149.56 = www.yahoo.com
74.125.225.81 = www.google.com
72.246.51.15 = www.nasa.gov
152.91.56.138 = www.gov.au
208.185.127.40 = www.about.com гэх мэт байдаг.
Энэ тоон хэлбэр, мөн үсгэн хэлбэр харагдах байдлаараа өөр хэдий ч үүрэг зориулалт нь яг адил юм.

Энэ тоон хаяг нь мэдээлэл дамжуулах технологид тохиромжтой хэдий ч хэрэглэгч, тогтооход төвөгтэй ба ашиглахад тохиромжтой бус юм. 9-10 оронтой тооноос бүрдэх энэхүү IP хаягийн оронд энгийн нэр тогтооход илүү хялбар билээ. Ийм учраас IP хаягийг домэйн нэр буюу энгийн нэр рүү шилжүүлэн интернэтэд ашигладаг билээ.

Иймд байгууллага, хувь хүн вэб сайттай болохын тулд хамгийн эхэнд өөрийн гэсэн домэйн нэртэй болох зайлшгүй шаардлагатай. Гэхдээ домэйн нэр нь тухайн байгууллага, үйлчилгээний болон хувь хүний үндсэн чиг үүрэг, хүсэл сонирхолд нийцсэн уг хэллэг ашигласан байх ба утга санааг илэрхийлхүйц байх нь нэн чухам юмаа.

Асуулт: Internet Protocol address (IP address) хаягаа яаж мэдэж авах вэ?

Хариулт:
www.ipadd.com хаягаар орж өөрийн ашиглаж буй компьтерийн IP хаяг болон өөрийн байрлалаа мэдэх боломжтой. Мөн хүссэн домэйн нэрийн IP хаяг, интернэтийн байрлал, эзэмшигчийн мэдээллийг олж мэдэх боломжтой.

Асуулт: Домэйн нэрийн үндсэн хэдэн хэсгээс бүрддэг вэ?

Хариулт:
Домэйн нэр нь үндсэн 5-н хэсгээс бүрддэг. http://www.таны-сонголт.com Үүнд:

I. Эх үүсгэвэрийн төрөл - ( http:// - HyperText Transfer Protocol ) "Hypertext Transfer Protocol (HTTP) - Шифрлэгдсэн мэдээлэл дамжуулах протокол" нь мэдээллийн харилцаа холбоонд зориулан гаргасан нэг төрлийн хүсэлтийн протокол юм.

"Hypertext Transfer Security Protocol" бол HTTP болон SSL/TLS протоколуудын хослол бөгөөд энэ нь сүлжээний вэб серверийн шифрлэгдсэн харилцаа холбоо болон түүний аюулгүй байдлыг хангаж өгдөг.

HTTPS - ийн холбоосууд ихэвчлэн мөнгөн гүйлгээ болон байгууллагуудын мэдээлэл дамжуулалтад хэрэглэгддэг.  HTTP бол жирийн вэб хуудас (Hypertext Transfer Protocol), HTTPS (аюулгүй HTTP). Мөн өөр төрлүүд нь FTP, GOPHER, TELNET юм. .

II. Мэдээлэл холбох системийн нэр - (www - World Wide Web) .WWW буюу W3 болон ихэнх хүмүүсийн мэддэгээр вэб нь шифрлэгдсэн текстийг интернэтээр дамжуулан хүргэх нэг төрлийн систем юм.

Вэб хайгч буюу web browser - г ашиглан текстэн мэдээлэлтэй, зурагтай, видео мэдээлэл агуулсан ч байж болох ба вэб хуудас үзэж болохуйц бүгдийг зөвхөн тусгай программын хэлээр байрлуулж удирдаж болно.

III. Интернэт хаягын нэр - Энэ бол үндсэндээ таны сонголт. Ямар үг хэллэг ашиглан нэрээ авах нь таны сонирхол бөгөөд товч бөгөөд тодорхой байх шаардлагатай. Гэхдээ хүссэн нэрээ та сонгох нь бас л таны эрх хэвээр үлднэ.

IV. Домэйн нэрийн өргөтгөл - (.com, .net, .org, .mn...) Энэ нь харахад точилсон үг боловч цаанаа маш их мэдээлэл, давхар утга санааг агуулж, илэрхийлr байдаг. Нэг үгээр хэлбэл домэйн эзэмшигчийн үйл ажиллагаа, зорилгыг тодорхойлдог. ".com" өргөтгөлийг бизнесийн болон ашгийн төлөө үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд сонгодог. Харин ".net" хаягийг компьютер, интернэтийн сүлжээтэй холбоотой байгууллагууд сонгодог. Мөн ".org" бол ашгийн бус олон нийтийн байгууллагууд ихэвчлэн сонгодог. Yүнээс гадна домэйн нэрийн араас тухайн улсынхаа товчилсон нэрийг авах нь элбэг байдаг. Жишээ нь: www.dotmaker.mn.mn, www.game.jp, www.zdnet.ru гэх мэт....
Дашрамд сонордуулахад хэдэн жилийн өмнөөс ".net" өргөтгөлийг олгох, авах шалгуурыг нарийвчласан байна. Өргөтгөл нь дэлхий даяар хэрэглэдэг үндсэн өргөтгөл, буюу тухайн орны өргөтгөл гэж 2 хэсэгт хуваагдаг.

  Үндсэн домэйн нэрийн өргөтгөл   Улс оруудын өргөтгөл
.сом Commercial - Нийтийн, зар сурталчилгааны, арилжаа, худалдааны зориулалттай өргөтгөл .eu European Union
.net Network - Нийтийг хамарсан сүлжээ, олно нийтийн харилцаа холбоо, интернэт, комюьтерийн зориулалтай өргөтгөл .asia Asia
.org Organization - Төрийн бус байгууллагууд, эвсэл холбоод, нийгэмлэгүүдэд зориулсан өргөтгөл .mn Mongolia
.edu Education - Боловсролын чиглэлийн байгууллагууд, их дээд сургууль, колледж, сургалтын төвүүдэд зорулсан өргөтгөл .us United States
.gov Government - Засгийн газар, төрийн байгууллагуудад зориулсан өргөтгөл .co.uk United Kingdom
.info Information - Мэдээллийн чанартай байгууллагууд, хэвлэл, сэтгүүл, студийн зориулалтай өргөтгөл .jp Japan
.int International - Олон улсын үйл ажиллагаа эрхлэдэг байгууллагууд, тив дамжсан корпорациудад зориулсан өргөтгөл .cn China
.me Мe - нь хувийн, гэр бүлийн вэб сайтууд болон блогууд, бүтээлийн үзүүлэн (portfolio), зургаа тавих зэрэгт тохиромжтой. .ru Russian Federation
.mobi Мobil - нь гар утас (зөөврийн төхөөрөмж)-д зориулсан. Зөвхөн зөөврийн төхөөрөмжүүдийн стандартуудын дагуу хийгдэн хэрэглэгдэх ёстой. .it Italy
.name Name - нь хувь хүмүүсийн нэр, хоч, нууц нэр гэх мэтчилэн нэрсээр хэрэглэгдэхээр гаргасан .au Australia
.tv TV - нь видео, мэдээлэлийн сайтуудад хэрэглэвэл тохиромжтой. .fr France
.jobs Jobs - нь ажиллах хүчин хайж буй байгууллагууд энэхүү өргөтгөлийг хэрэглэдэг. .co.za South Africa
.coop Cooperation - нь хоршоолол, нөхөрлөл, нөхөрлөлд хамтарсан байгууллагууд хуулийн дагуу бүртгэгдэж хэрэглэдэг. .ca Canada
.aero Aero - нь агаарын тээврийн холбоонд нэгдсэн, хуулийн дагуу агаарын тээвэр зөвшөөрөлтэй байгууллагууд, хувь хүн компаниуд хэрэглэдэг. .de Germany
.museum Museum - нь музейнүүд, музейн байгууллагууд болон музейн дагуу мэргэжилтэй хүмүүст хэрэглэгдэх зориулалттай. .co.in India

V. Файлын нэр - Вэб сайтын доторхи хуудсуудын нэр юм. Энэ нь уг вэб сайтын ямар хуудсыг үзэж байгааг харуулдаг билээ. Гэхдээ зарим вэб сайт гадны халдлагаас сэргийлэн хуудсаны нэрээ нууцлан харагдуулахгүй байх тохиолдол байдаг. Мөн динамик вэб сайтын хувьд хуудсуудын нэр эмх замбараагүй үсэг, тоон олонлог болж харагдах нь элбэг байдаг билээ.

Дэлхийн улс орнууд өөрийн гэсэн домэйн нэрийн өргөтгөлтэй байдаг ба тэдгээр нь тухайн орны домэйн нэрийн хууль эрх зүйн актаар зохицуулагдан харилцан адилгүй үнэ ханштай ба өөр өөрийн онцлогтой байдаг. Дэлхийн улс орнуудын домэйн нэрийн өргөтгөлийг энд дарж харна уу.

Асуулт: Домэйн нэрээ яаж оновчтой, зөв олж сонгох вэ?

Хариулт:
Домэйн нэр авахад үг хооронд сул зай орхих ойлголт байж болохгүй. Yг хооронд цэг (.) дундуур зураас (-) ашиглах боломжтой.
Жишээ нь: www.un-mongolia.mn, www.owc.org.mn гэх мэт....
Эдгээрээс алийг сонгох нь таны хувийн асуудал. Эсвэл хоёр болон түүнээс дээш үгийг ямар ч тэмдэг, тэмдэглэл ашиглалгүй үргэлжлүүлэн бичиж домэйн сонгож болно.
Жишээ нь: www.servicenetwork.com, www.domainatlas.com гэх мэт...
Зарим тохиолдолд дундуур зураасыг илүүд үздэг. Энэ хоёр сонголтын аль аль нь хүлээн зөвшөөрөгддөг.

Тохиромжтой домэйн нэрийг сонгоход тавигдах шаардлагууд:
- Аль болох богино байх;
- Ойлгомтой үг, хэллэг ашигласан байх;
- Компаний нэр буюу түүний товчлолыг тусгасан байх;
- Тухайн үйл ажиллагаа, зорилго чиглэлд нийцсэн байх;
- Утга санаа илэрхий байх;
- Олны сайн мэдэх үг хэллэг ашигласан байх;
- Хүнд хэлэхэд төвөг багатай байх;
- Цээжлэх боломжтой байх;
- Монгол үгийг латинаар буулган домэйн нэрээ авах;
- Англи үгийг .mn өргөтгөл ашиглан авах боломжтой
Жишээ нь: www.ford.com, www.mobi.mn, www.namecard.com...

Асуулт: Сонгосон домэйн нэрийг хэн нэгэн авчихсан байвал яах вэ?

Хариулт:
Ийм тохиолдол олон. Хэрвээ та тухайн улсын хүчинтэй худалдааны тэмдэгтэй (өөрөөр хэлбэл патент, тэмдгийн албаны бүртгэл) бөгөөд таны домэйн нэр эзэмших эрхэнд хууль бусаар халдсаныг баталж чадвал өөрийн сонгосон домэйн нэрийг буцаан авч болно. Гэхдээ энэ нь нэлээд их хугацаа шаардсан зардал ихтэй ажил.

Зарим хүмүүс баталгаажаагүй домэйн нэр аваад түүнийгээ зарах тохиолдол ч байдаг. Гэхдээ эдгээр нь цорын ганц хуульд захирагддаг бөгөөд энэ нь урьдчилан бүртгэх зарчимыг хадгалж байдаг билээ. Нэг үгээр хэлбэл та хүссэн домэйн нэрээ бүртгүүлэн авсан тохиолдолд танаас хойш 10 секундын дараах адил домэйн хүсэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн үг юм.

Асуулт: Домэйн нэртэй болсноор ямар давуу тал, боломжтой болох вэ?

Хариулт:
Домэйн нэртэй болсноор өөрийн вэб сайтыг интернэтэд байрлуулах бие даасан нэртэй болоод зогсохгүй, и-мэйл серверээр дамжуулан бие даасан уг домэйн нэрийн дор хэдэн ч и-мэйл хаягийн эрхтэй болж болно.

Жишээ нь: www.toyota.mn гэсэн домэйн нэр авбал
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. гэх мэт хүссэн и-мэйл хаягаа үүсгэн ашиглэх боломжтой.

Асуулт: Домэйн нэр нь бизнесийн ашиг орлогот хэрхэн нөлөөтэй вэ?

Хариулт:
Домэйн нэрийг бүртгүүлж авсны дараа ашиг олох зорилгоор домэйн нэрийг зах зээл дээр үнэ хаялцуулан дахин худалдах бизнес нилээд идэвхтэй явагддаг.

Домэйн нэрийг эргүүлэн зарах зах зээл дээр нэр хүнд бүхий ашиг орлого олж болохуйц олон домэйн нэр дуудлага худалдаагаар асар их үнэ хүрч зарагддаг бөгөөд домэйн нэр нь бизнесийн ашиг орлого, нэр хүндэд ямар их үр нөлөөтэйг харуулж байгаагийн тод жишээ юм. 2011 оны байдлаар зах зээл дээр хамгийн өндөр үнээр зарагдсан домэйн нэрсүүдийг жагсаавал:

 
Домэйн нэр,
өргөтгөлийн хамт
Дуудлага худалдаагаар
дахин зарагдсан үнэ
Зарагдсан огноо
1
Sex.com
$13.000.000
October 2010
2
FB.com
$8.500.000
November 2010
3
Business.com
$7.500.000
December 1999
4
AsSeenOnTv.com
$5.100.000
January 2000
5
Toys.com
$5.100.000
million in 2009
6
Altavista.com
$3.300.000
August 1998
7
Candy.com
$3.000.000
June 2009
8
Wine.com
$2.900.000
September 1999
9
CreditCards.com
$2.750.000
July 2004
10
Autos.com
$2.200.000
December 1999
11
Casino.tt
$2.000.000
May 2011

Асуулт: Вэб сайт гэж юу вэ?

Хариулт:
1990 онд Европын цөмийн судалгааны байгууллагын (CERN) физикч Тим Бэрнэрс-Лий дэлхийг хамарсан тор (www)-г байгуулсан. 1993 оны дөрвөн сард ЕЦСБ (CERN-Conseil Européen pour la Recherche Nucléaire) дэлхийг хамарсан тор (World Wide Web) буюу www-г хэн хүссэн нь чөлөөтэй хэрэглэж болохыг зарласан. Мэдээлэл дамжуулах протокол (File transfer protocol) болон Гофер протокол (Gopher protocol)-ууд нь сервэр (мэдээллүүдийг агуулагч компьютер)-ээс өөр өөр мэдээллүүдийг хүлээж авахад хэрэглэгддэг. Эдгээр протоколууд нь хэрэглэгчид мэдээллийг хуулж авахаа сонгох болон удирдахад энгийн бүтцийг зохион байгуулж өгдөг. Бичиг баримтууд (мэдээллүүд) нь ихэвчлэн энгийн хэлбэрээрээ эсвэл word processor format (бичиг баримт боловсруулагч) кодоор бичигдсэн байдаг.

Вэбсайт буюу интернэтийн байрлал нь олон төрлийн мэдээлэл (бичиг баримт, зураг, видео бичлэг, өөр бусад төрлийн электрон мэдээлэл)-үүдийг өөртөө агуулсан олон төрлийн 'web page' буюу вэб хуудаснуудаас бүрддэг. Вэбсайт нь дор хаяж нэг сервэр дээр мэдээлэл нь хадгалагдан интернэт хаягийг ашиглан интернэт эсвэл дотоод сүлжээгээр холбогдон ашиглагддаг. Нийтэд хэрэглэгдэхээр хүлээн зөвшөөрөгдсөн вэб сайтууд бүгд нийлээд 'World Wide Web' буюу 'Дэлхийг Хамарсан Тор'-ыг бий болгодог. Вэб хуудас нь нэг төрлийн бичвэр ба ерөнхийдөө энгийн бичвэрийг 'Hypertext Markup Language (HTML, XHTML) Мэдээлэл солилцооны тэмдэглэгээний хэл'-хэлбэрт оруулан хувиргасан хэлбэр юм.
Жишээ нь: "Сайн байна уу?" гэж вэб хуудсанд үзүүлэхэд:
<html><body><p>Сайн байна уу?</p></body></html>

Асуулт: Статик вэбсайт гэж юу вэ?

Хариулт:
Энэ төрлийн вэб сайт нь эхний ээлжинд HTML-р кодлогдон сервэр дээр хадгалагдан кодлогдсон мэдээлэл нь сервэрээс хэрэглэгчийн интернэт хайлтын программ буюу web browser (IE, FF, Chrome etc)-д мэдээллийг дамжуулдаг.

Энэ төрлийн вэбсайт нь ямар нэг компанийн тухай болон тэдний үйлчилгээ, бүтээгдэхүүнийг тайлбарласан текст, зураг, дүрст болон дуут бичлэгтэй, харилцан үйлчилдэг цэстэй, удирдлагатай байж болно.
Энгийн ч, классик ч, таван хуудастай ч, эмхэтгэсэн загвартай ч бай эд нар бүгд ихэвчлэн статик вэб сайтууд байдаг. Учир нь эд бүгд урьдаас бэлдсэн бүх хэрэглэгчдэд хүргэх нэг хэвийн мэдээлэлтэй байдаг.

Асуулт: Динамик вэбсайт гэж юу вэ?

Хариулт:
Динамик вэбсайт нь өөрөө өөрийгөө автоматаар тодорхой нөхцөл бий болсон тохиолдолд өөрчилдөг вэбсайтыг хэлнэ. Динамик вэбийн гол зорилго бол автоматжуулалт. Динамик вэбсайт нь ашиг өгөхүйц, мэдээлэл шинэчлэлт, вэб сайжруулахад хялбар, загвар болон мэдээллийн санг нь бүтээхэд хэдэн зуу, хэдэн мянган статик хуудас бүтээснээс хялбар давуу талуудтай.

Асуулт: Домэйн нэрийг хэрхэн оновчтой сонгох вэ?

Хариулт: 
Тохиромжтой домэйн нэрийг сонгоход тавигдах шаардлагууд:
- Аль болох богино,
- Ойлгомжтой,
- Компаний нэр буюу түүний товчлолыг тусгасан,
- Олны сайн мэдэх үг хэллэг ашигласан,
Жишээ нь: www.ford.com, www.mobinet.mn, www.namecard.com...

Асуулт: Домэйн нэрийг авахад бичлэгийн хувьд юуг анхаарах вэ?

Хариулт: 
Домэйн хаяг авахад үг хооронд сул зай орхих ойлголт байж болохгүй. Yг хооронд цэг (.) дундуур зураас (-) ашиглах боломжтой.
Жишээ нь: www.un-mongolia.mn, www.owc.org.mn гэх мэт....
Эдгээрээс алийг нь сонгох нь таны хувийн асуудал. Эсвэл хоёр болон түүнээс дээш үгийг ямар ч тэмдэглэл ашиглалгvй үргэлжлүүлэн бичиж болно.
Жишээ нь: www.servicenetwork.com, www.domainatlas.com гэх мэт...
Зарим хүмүүс дундуур зураасыг илүүд үздэг. Энэ хоёрын аль аль нь хүлээн зөвшөөрөгддөг.

Асуулт: ".сом", ".net", ".org" хоорондын ялгаа юу вэ?

Хариулт: 
Интернэт хаягийн төгсгөлүүд нь давхар утга илэрхийлдэг. Нэг үгээр хэлбэл домэйн эзэмшигчийн үйл ажиллагаа, зорилгыг тодорхойлдог. ".com" хаягийг бизнесийн болон ашгийн төлөө үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд сонгодог. ".net" хаягийг компьютер, Интернэтийн сүлжээтэй холбоотой байгууллагууд сонгодог. Харин ".org" бол ашгийн бус олон нийтийн байгууллагууд ихэвчлэн сонгодог. Yүнээс гадна домэйн нэрийн араас тухайн улсынхаа товчилсон нэрийг авах нь элбэг байдаг. Жишээ нь: www.magicnet.mn, www.game.jp, www.zdnet.ru гэх мэт....

Дашрамд сонордуулахад хэдэн жилийн өмнөөс ".net" домэйн олгох, авах шалгуурыг нарийвчилсан байна. Харин ".org" хаягыг ямар ч хvн, байгууллага ашиглаж болно.

Асуулт: Вэб сайт байрлаагvй боловч тухайн домэйн хаяг ашиглагдаж байна гэсэн мэдээлэл яагаад гардаг вэ?

Хариулт: 
Зарим хэрэглэгчид домэйн хаягийг янз бүрийн зорилготой авдаг. Хэрвээ домэйн нэрийг зөвхөн и-мэйл ашиглах гэж авсан бол түүнд ямар ч Вэб сайт байрлахгvй. Эсвэл тухайн домэйн нэрийг тодорхой нэг компани өөрийн интранэтэд ашиглах гэж авсан байж болно. Олон нийт тухайн Интранэт Вэб сайтыг ашиглах боломжгүй тул юу ч гарч ирэхгvй нь мэдээж. Эсвэл Вэб сайт байрлуулахгvйгээр зарах зорилготой авсан байж ч болно.

Асуулт: Вэб хостинг гэж юу вэ?

Хариулт:
Вэб хостинг үйлчилгээ бол интернэт хостингийн нэг төрөл бөгөөд хувь хүн болон албан байгууллагуудад өөрсдийн гэсэн вэб сайтаа "Дэлхийг хамарсан тор (World Wide Web-www)"-д нэгтгэх боломжтой болж байгаа юм. Вэб хостингийн компаниуд нь хэрэглэгчидийнхээ мэдээллийг өөрсдийнхөө дата төвд байрлуулан интернэт-д холбож өгдөг үйлчилгээ үзүүлдэг. Вэб хостинг бол ерөнхийдөө хэрэглэгчийн мэдээллийг интернэт-д нэвтрэх боломж өгдөг.

Асуулт: Хайлтын системийн маркетинг гэж юу вэ?

Хариулт:
Хайлтын системийн маркетинг гэдэг нь нэг төрлийн интернэт маркетингийн хэлбэр ба энэ нь хайлтын системийн үр дүнгийн хуудсанд үзэгдэх байдлыг нэмэгдүүлдэг. Хайлтын системийн үр дүнд үзэгдэх төлбөрийн төрлөөс шалтгаална.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2001-2015   |   Дотмэйкер ХХК   |   Утас. (976)-99085901   |   И-мэйл. info@dotmaker.mn
Онлайн туслагч:   Live chat