|
Байгууллага, хувь хүн вэб сайттай байхын ашиг, тустай талууд: 1. Хэвлэлийн зар сурталчилгааг бодвол илүү хямд, илүү уян хатан Вэб сайттай байснаар хүссэн хугацаагаараа зар сурталчилгаагаа байрлуулах боломжтой. Агуулгыг нь өөрчлөхөд хэн нэгнээс асуух шаардлагагүй. Мөн илүү өргөн хүрээнд хүргэх боломжтой. 2. Зах зээлийн өсөлт Вэб сайт нь Интернэтээр дамжуулан газар зүйн байршлаас хамааралгүй интернэт-д холбогдсон тохиолдолд хэрэглэгчидтэйгаа харилцах бүрэн боломжийг олгодог. 3. Олон төрлийн орлоготой болох Вэб сайт бол ердөө л танай компанийн танилцуулгаас гадна хүн бүхэнд хүрэхүйц мэдээллийн орон зай ба та энэхүү орон зайнаасаа бусдад сурталчилгааг нь байршуулахаар зарж болох юм. 4. 24-н цаг, 7-н хоног, 365-н өдөр Хаалттай, амралтын өдөр гэх мэтчилэн цухалдуулсан хариуг хэрэглэгчиддээ өгөлгүй вэб сайтаараа дамжуулан сонирхсон мэдээлэл, үйлчилгээг нь хүргэх захиалах боломжийг бий болгодог. 5. Хялбар байдлыг бүрдүүлж өгнө Хэрэглэгчдэд машиндаа суун дэлгүүр орж хэн нэгнээс бүтээгдэхүүний талаар асууснаас вэб сайтаас нь мэдээллийг нь аваад үзсэн нь хялбар. 6. Үнэ цэнэ, сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ Хялбар байдлыг бүрдүүлж өгснөөр үйлчлүүлэгчийг өөрсөддөө татах ба өөрсдийн хэрэглэгчдээ нэмэгдүүлэх, сэтгэл ханамжийг бий болгоно. 7. Худалдааны арга барилыг сайжруулна Худалдаалахаар дэлгэж тавин, хуучных шиг худалдагчдаа бэлдэж, тэднийг хүлээх хэрэггүй бүх хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг нь өгөх боломжтой. 8. Найдвартай байдлыг нэмэгдүүлнэ Ихэнх хүмүүс худалдан авахынхаа өмнө интернэтээр хайн өөрсөддөө тохирохыг хайдаг ба тухайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, брэндийг сонирхдог байна. 9. Байршлуудаа тэмдэглэх Хэрэглэгчиддээ зориулан өөрсдийн салбаруудыг газрын зураг дээр тэмдэглэн хүргэх боломж бас бий. 10. Боломжийг нэмэгдүүлнэ Вэб сайт нь хөрөнгө оруулагчдад өөрсдийнхөө тухай болон ямар амжилт олсон ирээдүйд юунд хүрэхээ харуулж болно. 11. Харилцах маркетинг Хэрэглэгчид түргэн, амарханаар танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар санал хүсэлтээ өгөх боломжтой. 12. Хямдхан зах зээлийн судалгаа Та вэб сайтдаа санал асуулга байрлуулах, вэб сайтын статистикаа ашиглан хэрэглэгчид юу хүсч байна, танай бизнесийн төрхийг хэрхэн үнэлж байна зэргээс та бүтээгдэхүүнээ хэрхэн өөрчлөх болон үйл ажиллагаагаа тодорхойлох боломжтой. |