|
Бүрдүүлэх материалYйлчлүүлэгчийн зүгээс юу шаардлагатай вэ. Нэгэнт өөрийн вэб сайтыг хийлгэхээр шийдсэн бол захиалагч, гүйцэтгэгч талуудын харилцан, хамтын ажиллагаа чухал билээ. Учир нь хийлгэх вэб сайтын талаархи мэдээлэл, тухайн захиалагчдад ямар төрлийн вэб сайт хэрэгцээтэй байгааг бид урьдчилан мэдэх аргагүй. Харилцан мэдээлэл солилцсоноор, захиалагчийн шаардлагад нийцсэн утга санааг илэрхийлж чадах бүтээл бий болох нь зайлшгүй. Захиалагч вэб сайтад байрлуулах бүх мэдээллийг мэдээлэл хариуцагчтай зөвлөлдсөний үндсэн дээр бүрдүүлнэ. Энэ талаар товч дурдъя: 1. Тухайн вэб сайтыг бүхэлд нь тодорхойлсон загварчлал гаргана: Yүний тулд вэб сайтаа хэнд зориулж байгаагаа нарийн тодорхойлох хэрэгтэй. - Танай вэб сайтыг ямар мэргэжлийн, ямар боловсролтой хэрэглэгч сонирхох вэ? Ийнхүү зорилгоо тодорхойлсоны дараа вэб сайтынхаа зохион байгуулалтыг урьдчилан төлөвлөх нь зүйтэй. Юуны түрүүнд вэб сайтын ерөнхий тоймыг гаргахаас эхлэх хэрэгтэй. Таны вэб сайт хэдэн хуудастай байх тэдгээр нь хоорондоо хэрхэн холбогдох, аль хуудас хамгийн түрүүнд дэлгэцэнд гарах гэх мэтээр төлөвлөж, бүх хуудасны ерөнхий тоймыг цаасан дээр зурж үзсэн ч илүүдэхгүй. Мэдээлэл нь текст хэлбэрээр бэлтгэсэн файл байна. Хэрэв файл болгох боломжгүй бол гар бичмэл эсвэл бичгийн машинаар цохисон байхад хангалттай. Байгууллага болон хувь хүний онцлог, эрхэлж буй ажил үйлчилгээнээс хамааран дэд сэдвүүд нь өөр хоорондоо ялгаатай байна. Түүнээс шалтгаалан вэбэд байрлуулах мэдээллийн цар хүрээ харилцан адилгүй байдаг. 2. Вэб сайтад шаардлагатай зураг: Мэдээллийг хамгийн ойлгомжтой хялбар аргаар түгээх, интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татах нэг арга бол үйл ажиллагаа, тухайн мэдээлэлд тохирсон зураг оруулах явдал юм. Вэб сайтдаа оруулах зураг нь файл буюу цаасан хэлбэрээр байж болно. Хамгийн гол нь вэбийн аль хэсэгт ямар зургийг хаана нь байрлуулах эсэхээ сайтар бодолцох хэрэгтэй. Зургийг оновчтой байрлуулах нь хэрэглэгчдийг татах үндэс болдгийг анхаарах нь зүйтэй. 3. Дизайны шийдэл: Дизайн гэдэг бол таны вэб сайтыг бусад вэбээс ялгаруулах өвөрмөц онцлог, хэрэглэгчдийг татах гол арга юм. Та үүнд санаа зовсоны хэрэггүй. Бид таны саналыг харгалзан дизайны оновчтой шийдлийг бий болгоно. Таныг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна. |